Follow Us:

ЮНЕСКО-гийн Бангкок дахь салбараас 2013 оны 8 – 12 сарын хооронд Ази Номхон Далайн бүсийн багш нар болон залуучуудын дунд зохион байгуулсан “Сайхан амьдралын төлөөх ур чадвар” сэдэвт кино/өгүүллэлийн уралдааны дүн гарсныг мэдэгдэхэд таатай байна. Уралдааны дүнг цахим хуудаснаас харна уу.

 

Хурдан өөрчлөгдөж байгаа дэлхий ертөнцөд дасан зохицох боломжийг залууст олгохын тулд тэдэнд шүүмжлэлт сэтгэлгээ, бүтээлч байдал, бизнесийн авхаалж, соёлын ялгааг ойлгох зэрэг 21-р зууны ур чадварыг эзэмшүүлэхэд илүү ихээр анхаарах боллоо. Ази, Номхон далайн бүс нутагт боловсролын системүүд нь үүний ач холбогдлыг хүлээн зөвшөөрч, сургалтын зорилтуудаа онолын мэдлэг, сурах чадвар эзэмшихээс илүү өргөн хүрээнд тодорхойлох болов. Ирээдүйн сайн сайхан мьдралын төлөө эдгээр чухал ур чадварыг хэрхэн хөгжүүлэх вэ? ЮНЕСКО-гийн Бангкок дахь салбар болон Токиогийн Технологийн Их сургууль нь Ази, Номхон далайн бүс нутаг дахь шинэ хандлага, сорилтуудыг тодорхойлох зорилготой “21-р зууны ур чадвар” хамтарсан судалгааны хүрээнд дээрх асуултыг залуучуудад тавьж хариулт авахыг эрмэлзэж байна. Одоогоор найман улс (Австрали, БН Хятад Ард улс, Хонконг /Хятадын автономит тусгаар бүс нутаг/, Япон, Малайз, Монгол, БН Солонгос улс, Тайланд) энэхүү хамтарсан судалгаанд нэгдэн ороод байна. Энэ цахим уралдааны зорилго нь “сайхан амьдралын төлөө ур чадвар”-ыг хөгжүүлэхийн тулд та сургууль дээрээ болон сургуулиас гадуур ямар шинэлэг санаа, практик ажил хэрэгжүүлж байгааг мэдэх явдал юм.

Категори А: Видео/Кино

  • 3 минутаас хэтрэхгүй хугацаатай, чанартай
  • Зохиогчийн тухай хэсэгт энэхүү бүтээлийг хийхэд хэн оролцсон болон хэний ямар клип/хөгжим ашигласан тухай мэдээлсэн байна.

Хэрэв та өөр хүний бүтээсэн клип буюу зохиосон хөгжим ашигласан бол тэр хүнээс ашиглах зөвшөөрөл бичгээр авсан байх хэрэгтэй. Энэхүү зөвшөөрлөө ЮНЕСКО-д илгээхдээ хамт ирүүлнэ.

Категори Б: Өгүүлэл

  • 1300 үгнээс хэтрэхгүй байх
  • Ишлэл авсан бүх эх сурвалжаа тодорхой заах
  • Цахим текст байх (pdf юмуу word файл)

ШАГНАЛ

Төрөл бүрээр шалгарсан бүтээлүүдийг видео камер (категори А) юм уу цахим ном унших хэрэсэл /e-book reader/ (категори Б) –ээр урамшуулж ЮНЕСКО-ийн веб сайт болон хэвлэлд тавина.